Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Хилийн цэргийн 0146 дугаар ангийн дөрвөн алба хаагч багагүй хэмжээний түлэгдэлттэй гэсэн оноштойгоор нийслэлийн эмнэлэгт авчиржээ.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Хилийн цэргийн 0146 дугаар ангийн дөрвөн алба хаагч багагүй хэмжээний түлэгдэлттэй гэсэн оноштойгоор нийслэлийн эмнэлэгт авчиржээ. Эх сурвалжийн мэдээлснээр жолооч нь хээр явж байхдаа гал алдаж машинаа шатаасан байна. Улмаар түймэр болон ойр орчмоо шатаажээ. Галыг унтраахаар очсон нэг офицер, гурван байлдагч түлэгджээ. Тэдний нэг нь дэд хурандаа цолтой, гурав нь байлдагч аж. Одоогоор тэдний биеийн байдал хэвийн байна гэх мэдээлэл байна.
Б.Чимэг