Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга Г.Туяаг аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчид нь АТГ-т шалгуулахаар болжээ.

Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга Г.Туяаг аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчид нь АТГ-т шалгуулахаар болжээ. Учир нь тэрээр Баянжаргал сумын “Байгаль хамгаалах сан”-гийн хөрөнгийг өөрийн албан тушаалаа ашиглан, зориулалтын бусаар зарцуулдаг нь илэрсэн байна. Тодруулбал, “Байгаль хамгаалах сан”-д нутгийн уул уурхайн компаниудаас төвлөрүүлсэн хөрөнгөөр хувьдаа ломбард ажиллуулж байсныг аудитын байгууллага тогтоосон байна. Мөн аймаг сумын иргэд нь түүнийг гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компанийн хөрөнгөөр гаднын оронд аялсан баримтыг цуглуулаад байгаа аж.
Б.Чимэг
Сэтгэгдэл (1)