
Харин манай оюутнууд дахин шинжилгээ өгөхөд өмнөх хариуг үгүйсгэсэн байна. Харамсалтай нь анхан шатны шүүхээс манай оюутнуудыг хар тамхи хэрэглэсэн нь гэж буруутган баривчлаад байгаа юм. Тиймээс Оросд суралцаж байгаа 58 оюутан “Тэд хар тамхи хэрэглэх хүмүүс биш” хэмээн гарын үсэг цуглуулж шүүхэд өгсөн байна.
Мөн ОХУ-д Монголын иргэн гэмт хэргийн улмаас баригдсан бол 72 цагийн дотор эх оронд нь мэдэгдэх ёстой. Оросын тал энэ журмыг зөрчсөн учраас өмгөөлөгч авах асуудлаар манай талтай зөвшилцөөгүй, орчуулагч гаргаагүй аж. Тиймээс манай улсын ГХЯ-наас тус улсад эх орноо төлөөлөн суугаа Элчин сайдаар дамжуулж Екатеринбург хотын шүүхэд хүсэлт гаргажээ. Хүсэлтэд “Монгол оюутнуудыг нутаг буцаахаа түр хүлээнэ үү. Оюутнууд хар тамхи хэрэглээгүй нь давтан шинжилгээр батлагдсан тул шийдвэрээ эргэж харна уу” гэж дурдсан аж.