Өчигдөр МАХН-аас хүний эрхийн төлөө тэмцэгч олон улсын байгууллага эмнести интернэшнл байгууллагын урилгаар ирээд байгаа НҮБ-ийн хүний эрхийн дээд комиссын шинжээч Улугбек Азимов болон НҮБ-ын эрүүдэн шүүхийн эсрэг дээд хорооны гишүүн Армен Данилеан нарт захидал хүргүүлжээ.

Өчигдөр МАХН-аас хүний эрхийн төлөө тэмцэгч олон улсын байгууллага эмнести интернэшнл байгууллагын урилгаар ирээд байгаа НҮБ-ийн хүний эрхийн дээд комиссын шинжээч Улугбек Азимов болон НҮБ-ын эрүүдэн шүүхийн эсрэг дээд хорооны гишүүн Армен Данилеан нарт захидал хүргүүлжээ. Уг захидалдаа “Хуульзүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ сарын 23-нд Төв аймгийн урьдчилан хорих төвд очсон. Энэ үеэрээ тус хорихын хянагч нараар Н.Энхбаярыг өрөөг нэгжүүлэн хувийнх нь эд зүйлсийг хураалгасан байсан. Н.Энхбаяр нь ард түмэндээ хандсан илгээлт захидлыг явуулсныхаа дараа МАХН-ынхандаа хандсан захидал ирүүлж байгааг эсэргүүцэн ийм ажлыг хийсэн байна. Түүнчлэн түүний эргэлтийнх нь өрөөнд битүүмжилсэн камер тавьж өмгөөлөгчтэйгөө уулзаж байх үйл явцыг нь хүртэл хянах болсон тул энэхүү бүхнийг анхааралдаа авна уу” гэжээ.
Харин Эмнести интернэшнлийнхэн "Иргэд Н.Энхбаярыг 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлын талаархи ҮАБЗ-ын хурлын тэмдэглэлийг нийтэд ил болгосныхоо дараа баривчлагдсан. Энэ нь улс төрийн зорилготой хэмээн үзэж байна. Харин бид улстөрийн зорилгоор үйлдэгдсэн, үйлдэгдээгүй гэдгийг батлахад хангалттай мэдээлэл болж чадахгүй байна. Гэхдээ бид ажиглалтаа үргэлжлүүлж хүний эрхийг хангах талаар ажиллана" гэжээ.
Б.Чимэг