
М.Ромни нь Коннектикут, Нью-Йорк, Роуд Айланд, Пенсилваниа, Делбари хотуудад ялалт байгуулжээ. Ялалтдаа "бардсан" Ромни "Ялалтын төлөө" хэмээн уухайлан дэмжигчдээ хөгжөөжээ. Тэрээр ялалт байгуулсны дараа хийсэн мэдэгдэлдээ: "Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд Б.Обама хамгийн шилдэг нь байсан. Харин АНУ-ыг хамгийн шилдэг байлгаж чадаагүй. Өнөөдрийн энэхүү үр дүн нь Б.Обамагийн "төгсгөл" болж, шинэ түүхийг хамтдаа бичих үе ирсэн гэдгийг илтгэж байна" хэмээн хэлсэн юм. Ийнхүү М.Ромни Обамагийн "уналтанд" тулгуурлан сонгуулийн компанит ажлыг эрчимтэй үргэлжлүүлсээр.