Нийслэлийн ИТХ-ын сонгуулийг 6-р сард болох УИХ-ын сонгуультай хамт
явуулах саналыг өчигдөр МАН-ын гишүүд гаргаж, АН-ын бүлэгт хүргүүлсэн.
Тэгвэл өнөөдөр АН бүлгийн ээлжит бус хурал зарлаж, дээрх саналыг
хэлэлцээд хүлээж авахаар болсон байна.

Нийслэлийн ИТХ-ын сонгуулийг 6-р сард болох УИХ-ын сонгуультай хамт явуулах саналыг өчигдөр МАН-ын гишүүд гаргаж, АН-ын бүлэгт хүргүүлсэн. Тэгвэл өнөөдөр АН бүлгийн гишүүд ээлжит бус хурал зарлаж, дээрх саналыг хэлэлцээд хүлээж авахаар болсон байна. УИХ-ын сонгуулийн хугацаа дөхсөн тул хоёр намын аль аль нь ямар нэг буулт хийх хэрэгтэй гэж үзэж байсны дагуу ийнхүү зөвшөөрсөн байна. Гэхдээ нийслэлийн ИТХ-ын болон УИХ-ын сонгууль адил зарчмаар явах ёстой гэж хариу шаардлага тавилаа. Тодруулбал, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 45 суудлын 15 нь пропорацианаль хувилбараар явах, мөн саналын хуудсыг автомат машинаар тоолж дүнг гаргах хэрэгтэй гэжээ.
Өчигдөр МАН-ын бүлгийн хурлаар УИХ-ын чуулганы завсарлагааг тодорхой хугацаатай болгоно гэж мэдэгдэж байсан. Үүнийг нь АН-ын гишүүд ч мөн зөвшөөрсөн байна. Хэдийгээр УИХ-ын сонгуулийн тов гараагүй байгаа ч сонгууль хүртэл бага хугацаа үлдсэн тул бэлтгэл ажлыг яаралтай эхлүүлэх ёстой гэдгийг ч АН-ын гишүүд хэлсэн юм.