Өнөөдрөөс эхлэн тэнгэр муудах талаар цаг уур орчны шинжилгээний төвөөс
сэрэмжлүүллээ. Өнөөдөр баруун аймгуудаар, маргааш нутгийн зүүн болон
төвийн аймгуудын баруун хэсгээр их хэмжээний нойтон цас орно.

Өнөөдрөөс эхлэн тэнгэр муудах талаар цаг уур орчны шинжилгээний төвөөс сэрэмжлүүллээ. Өнөөдөр баруун аймгуудаар, маргааш нутгийн зүүн болон төвийн аймгуудын баруун хэсгээр их хэмжээний нойтон цас орно. Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Дундговь аймгийн нутгаар хүчтэй салхилж, цаашлаад Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн зарим нутгаар салхи баруун хойноосоо 18-24 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна. Нийт нутгаар ойрын тав хоногт өдөртөө 3-16 градус дулаан, шөнөдөө 1-8 градус хүйтэн байна.
Баруун Сибирийн нутгаас хүйтэн агаарын масс шилжин ирснээс ийнхүү огцом хүйтэрч байгааг мэргэжилтнүүд хэллээ. Энэ сарын 20-ноос эхэлж хоёр, гурван хоног дулаараад 22-ноос тэнгэр дахин муудах төлөвтэй байгааг мөн анхааруулсан байна.