Улаанбаатар хотод хог тээврийн автомашин хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болов. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар, нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр болон холбогдох бусад албаныхан оролцов.
Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хот, суурин газрын орчны бохирдол, доройтлыг бууруулах, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох зорилт дэвшүүлэн, энэ хүрээнд олон тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж ирлээ. УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан "Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтод хөтөлбөр"-ийн хүрээнд Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхийн хогийг тусгай зориулалтын автомашинаар тээвэрлэж байх зорилт тусгагдсан билээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2012 оныг “Агаарын бохирдол, орчны доройтолтой тэмцэх жил” болгож, яамны үйл ажиллагаа, хөрөнгө санхүүгийн нөөцийг энэ чиглэлд хандуулж байна. Энэ ажлын хүрээнд БОАЖ-ын сайдын төсвийн багц болон Засгийн газрын “Цэвэр агаарын сан”-гаас 4,5 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаж, Улаанбаатар хотын хог тээвэрлэлтийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хог тээврийн 28 автомашин зөөврийн чингэлгийн хамт худалдан авч, ийнхүү өнөөдөр хүлээлгэн өглөө.
БОАЖЯ-наас уг ажлын хүрээнд "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль"-ийн дагуу нээлттэй тендер зарласан ба "Хьюндэй моторс Монгол" ХХК болон "Номин холдинг" ХХК шалгаран эдгээр автомашиныг нийлүүлж байгаа юм. Автомашинууд Хьюндай, Даево зэрэг үйлдвэрийн Евро 3 стандартын шаардлага хангасан, манай орны нөхцөлд тохирсон хог тээвэрлэх зориулалтын сүүлийн үеийн тоноглолтой.