l

Яг одоо БОАЖЯ-нд арьс шир боловсруулах үйлдвэрийнхэн туршлага судлах
уулзалт, зөвлөгөөн болж байна. 14 цагаас эхэлсэн уулзалтаар “Оюутолгой”,
“Энержи ресурс” зэрэг компаниуд цэвэрлэх байгууламжийг хэрхэн зөв,
стандартын дагуу хэрэглэж байгааг судлах юм. Ингэснээр арьс шир
боловсруулах үйлдвэрээс “Харгиа” цэвэрлэх байгууламж руу бохирдол ихтэй
ус нийлүүлж

Яг одоо БОАЖЯ-нд арьс шир боловсруулах үйлдвэрийнхэн туршлага судлах уулзалт, зөвлөгөөн болж байна. 14 цагаас эхэлсэн уулзалтаар “Оюутолгой”, “Энержи ресурс” зэрэг компаниуд цэвэрлэх байгууламжийг хэрхэн зөв, стандартын дагуу хэрэглэж байгааг судлах юм. Ингэснээр арьс шир боловсруулах үйлдвэрээс “Харгиа” цэвэрлэх байгууламж руу бохирдол ихтэй ус нийлүүлж байгаа 23 компаний захирал үйл ажиллагаандаа жишиг болгон ажиллах боломжтой. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар дээрх компанид хандан тавдугаар сарын 1 хүртэл үйл ажиллагаагаа хоргүй болгох шаардлага тавьсан. Хэрэв хэрэгжүүлж чадахгүй бол үүдийг нь барьж, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авахаас аргагүй гэсэн билээ.