Лондонгийн олимп болоход хэдхэн хоног үлдээд байгаа. Энэ үед аль улсын
тамирчид ямар хувцас өмсөж олимпод оролцох нь бусдад маш сонирхолтой
санагдаж байгаа байх. Өчигдөр л гэхэд Сөүл хотын Таэринг Спортын төвд
солонгосын тамирчдын өмсөх хувцыг танилцуулсан байна.

Лондонгийн олимп болоход хэдхэн хоног үлдээд байгаа. Энэ үед аль улсын тамирчид ямар хувцас өмсөж олимпод оролцох нь бусдад маш сонирхолтой санагдаж байгаа байх. Өчигдөр л гэхэд Сөүл хотын Таэринг Спортын төвд солонгосын тамирчдын өмсөх хувцыг танилцуулсан байна. Тамирчдын хувцсыг спортын төрөл болгоноор нь зохион бүтээж бэлэн болгосон ба олимпийн нээлт, хаалтын үеэр өмсөх ёслолын хувцсыг ч бэлэн болгожээ. Малгай , оймс, гутал , цүнх гээд нэг ширхэг ч зүйлийг орхилгүй тамирчин бүрд олгогдох бэлтгэлийн хувцсыг "FILA KOREA " ивээн тэтгэсэн бол олимпийн нээлт, хаалтын үеэр өмсөх ёслолын хувцсыг Солонгосын Чейл компанийн "BEAN POLE" брэнд бүтээжээ.
Т.Энхэлээ