Монгол
Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тогтсон уламжлалын дагуу дөрөвдүгээр
сарын сүүлээр нийслэл хотын иргэдтэй уулздаг билээ. Уулзалт яг одоо
төрийн ордонд эхлэх гэж байна. Энэ өдөр иргэд ерөнхийлөгчтэй уулзаж,
санал бодлоо илэрхийлэн, сонирхсон асуултаа асууж хариулт авдаг билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүлээр нийслэл хотын иргэдтэй уулздаг билээ. Энэ жилийн уулзалт яг одоо төрийн ордонд эхлэх гэж байна. Энэ өдөр иргэд ерөнхийлөгчтэй уулзаж, санал бодлоо илэрхийлэн, сонирхсон асуултдаа хариулт авдаг. Нийслэлийн иргэдтэй хийх уг уулзалтад Улаанбаатар хотын удирдлага оролцож байгаа бөгөөд энэ үеэр хоттой холбоотой асуудлуудаар иргэд хүссэн асуултаа тавьж тэднээс мөн хариулт авах боломжтой юм. Энэ удаагийн уулзалтад манай улсад суугаа зарим орнуудын элчин сайд, дипломатууд, олон улсын байгууллагын төлөөлөл оролцох хүсэлтээ илэрхийлжээ. Нийтдээ 1000 иргэн оролцож байна.
Т.Хулан