Яг одоо МАХН-ын ЕНБД Н.Удвал, НБД Л.Цог нараас УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан байцаалт авч байна.

Яг одоо МАХН-ын ЕНБД Н.Удвал, НБД Л.Цог нараас УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан байцаалт авч байна. Учир нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үед дэргэд нь байсан учраас тэднээс болсон үйл явдлыг нэг бүрчлэн ярихыг хүсчээ. Мөн УИХ-ын гишүүдийн халдашгүй эрхэнд халдсан талаарх бодит мэдээллийг авч байгаа аж. Мэдээлэл авч дууссаны дараа цагдаагийн алба хаагчдыг хууль бус үйлдэл гаргасан эсэх, хариуцлага тооцох асуудлыг ярихаар болжээ.
Б.Чимэг