
Яг одоо Төрийн ордонд ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийслэлийн иргэдтэй
уулзаж, урьд нь ирүүлсэн асуултуудад дэлгэрэнгүй хариулт өгч, байр
сууриа илэрхийлж байна. Тэрбээр энэ уулзалтыг жил бүрийн дөрөвдүгээр
сарын сүүл үед хийдэг юм. Тэгвэл энэ уулзалттай зэрэгцээд Тусгаар
тогтнолын ордонд ерөнхий сайд

Яг одоо Төрийн ордонд ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийслэлийн иргэдтэй уулзаж, урьд нь ирүүлсэн асуултуудад дэлгэрэнгүй хариулт өгч, байр сууриа илэрхийлж байна. Тэрбээр энэ уулзалтыг жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүл үед хийдэг юм. Тэгвэл энэ уулзалттай зэрэгцээд Тусгаар тогтнолын ордонд ерөнхий сайд С.Батболд мөн нийслэлийнхэнтэй уулзалт хийж байна. Энэ уулзалтад нийслэл болон дүүргүүдийн ИТХ-ын гишүүд хүрэлцэн иржээ. Мөн МАН-ын гишүүд, дэмжигчид ирсэн аж. Зарим эх сурвалж энэ уулзалтыг УИХ-ын сонгуулийн бэлтгэлтэй холбогдуулан хийж буй уулзалт гэж хэлж байгаа юм.