МАН-ын Удирдах зөвлөлийн хурал тарлаа. МАН-ын зүгээс АН-д нийслэлийн
ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтад нь
зохион байгуулъя гэсэн санал хүргүүлснийг өнөөдөр АН зарчмын хувьд
зөвшөөрсөн.

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал тарлаа. МАН-ын зүгээс АН-д нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтад нь зохион байгуулъя гэсэн санал хүргүүлснийг өнөөдөр АН зарчмын хувьд зөвшөөрсөн. Харин нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 45 суудлын 15 нь пропорацианаль хувилбараар явуулах шаардлага тавьсан юм. Тиймээс МАН-ын зүгээс энэ асуудлыг хэлэлцээд "боломжтой" гэж үзжээ. Хоёр намын аль аль нь буулт хийж, тохиролцоонд хүрсэн тул маргааш УИХ-ын нэгдсэн чуулганаар Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх бүрэн боломжтой боллоо.