
Төв аймгийн Эрдэнэ сумыг задгай захтай болгохоор болжээ. Тогтвортой
амьжиргаа төслөөс тендер зарлаж захыг бариулах юм байна. Уг зах нь
64.4х28.8м харьцаатай блокон хашаатай, нүүрэн тал нь тоосгон суурьтай
гоёлын төмөр хашаатай байх аж. Мөн гурван явган хаалга, нэг том
хаалгатай, захын дотор талбайд гэрэлтүүлэгтэй

Төв аймгийн Эрдэнэ сумыг задгай захтай болгохоор болжээ. Тогтвортой амьжиргаа төслөөс тендер зарлаж захыг бариулах юм байна. Уг зах нь 64.4х28.8м харьцаатай блокон хашаатай, нүүрэн тал нь тоосгон суурьтай гоёлын төмөр хашаатай байх аж. Мөн гурван явган хаалга, нэг том хаалгатай, захын дотор талбайд гэрэлтүүлэгтэй, захын гадна талд бие засах газар байгуулахаар болжээ. “Эрдэнэ зах”-ын тендер шалгаруулалт тавдугаар сарын 9-нд өндөрлөх бөгөөд барилгын ажил түүнээс хойш эхлэх юм.
Нийслэлийн Налайх дүүргээс зүүн зүгт холгүй орших Эрдэнэ сум 3500 гаруй хүн амтай. Мөн Жанчивлангийн рашаан сувилал, Гүнжийн сүм болон Чингис хааны үеийн түүхийг харуулсан амралтын газартай зэргээр аялал жуулчлал хөгжиж байгаа сум.