Пакистанчууд цөмийн хошуутай балластик пуужинг амжилттай хөөргөж туршсан гэдгийг албаны хүн өнөөдөр мэдэгдлээ. Дунд зайны энэ пуужинг заналт дайсан Энэтхэг рүү чиглүүлэн хөөргөсөн гэдгийг
пакистанчууд хэлж байна. “Хатф дөрөвдүгээр-Шахейн 1А” хэмээх энэ пуужин алсын удирдлагатай бөгөөд холын зайных болгох боломжтойг тус улсын цэргийн хүчнийхэн мэдэгдлээ. Ойролцоогоор 750 км газарт хөөрөх боломжтой гэж байгаа ч зарим эх сурвалж 2500-3000 км хүртэл зайг туулах чадвартай гэж байна.
Далайн эрэг рүү чиглэгдсэн пуужингийн "Шахейн 1А" нь сайжруулсан хувилбар бөгөөд туршилтын үр дүнд Пакистан улс өрсөлдөгчдөө хүчээ харуулах, цэргийн хүчээ бататган бэхжүүлнэ гэж генерал Халид Ахмед Кидвай хэлэв. Тэрбээр цөмийн пуужинг суурилуулах ажиллагаанд гэрч болж оролцсон аж. Гэхдээ пакистанчуудаас өмнө Энэтхэг улс пуужингаа хөөргөсөн юм. Өнгөрсөн Пүрэв гаригт энэтхэгчүүд “Агни 5” хэмээх холын зайн пуужинг туршилтаар суурилуулж, бэлэн болгосноо зарласан юм. Тэдний пуужин 5000 км зайг туулах чадвартай гэх мэдээлэл бий. Дээрх хоёр улс 1947 оноос хойш гурван ч удаа дайн тулаан хийж байсан. Тийм ч учраас хоорондоо зэвсэгт хүчнийхээ үзүүлэлтээр өрсөлддөг байна.
Хамгийн сүүлд Ким Чен Ун удирдагчтай Хойд Солонгос улс пуужин хөөргөж туршсан билээ. Дэлхий нийтийг сандаргасан дээрх туршилт амжилтгүй болж байсан юм.