ТЕГ-ын Сөрөх тагнуулын албанд ажиллаж байхдаа төрийн нууцад хамаарах баримт бичгийн хятадуудад задруулж, улмаар 100 сая төгрөгийн гэрээг нууцаар хийсэн хэрэгт буруутгагдаад буй В.Нямхандыг шүүх хурал 10.20 цагт Хан-Уул дүүргийн шүүхэд хаалттай эхэллээ.

ТЕГ-ын Сөрөх тагнуулын албанд ажиллаж байхдаа төрийн нууцад хамаарах баримт бичгийн хятадуудад задруулж, улмаар 100 сая төгрөгийн гэрээг нууцаар хийсэн хэрэгт буруутгагдаад буй В.Нямхандыг шүүх хурал 10.20 цагт Хан-Уул дүүргийн шүүхэд хаалттай эхэллээ. Хуралд улсын яллагчаар Е.Сагсай, өмгөөлөгчөөр Ж.Цэрэнжээ, шүүгчээр Ё.Цогтзандан нар оролцож байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 79.1-д зааснаар Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан гэх үндэслэлээр шүүж байна.
Б.Чимэг