Өнөөдөр Батлан хамгаалах яаманд 15.00 цагт ХБНГУ-ын энхийг дэмжих
ажиллагааны сургагч багш нарыг тус яамны сайд Ж.Энхбаяр хүлээн авч
уулзах юм байна.

Өнөөдөр Батлан хамгаалах яаманд 15.00 цагт ХБНГУ-ын энхийг дэмжих ажиллагааны сургагч багш нарыг тус яамны сайд Ж.Энхбаяр хүлээн авч уулзах юм байна. Германы багш нарт Ж.Энхбаяр сайд хүндэтгэл үзүүлэн шагнал гардуулах аж. Засгийн газраас дөрөвдүгээр сарын 29-ны өдрийг энхийг сахиулах өдөр болгон зарласан. Үүнийг угтаж энхийг сахиулах үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж байгаа зарим хүнийг шагнаж, урамшуулж байгаа юм.