
Харин хоригдох хугацаа дуусгавар болсон учраас тэрбээр өчигдөр 10.10 цагт суллагджээ.
ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдод эрх зүйн туслалцаа үзүүлж байсан О.Алтангэрэл өмгөөлөгч мөн түүний адил 14 хоног хоригдож байгаад энэ сарын 23-нд суллагдсан. Долдугаар сарын 1-ний хэрэгт буруут гагдан хоригдож байгаа хурандаа нарын хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байсан дөрвөн өмгөөлөгч өнгөрсөн сарын 28-нд болсон шүүх хурлын үеэр үйлчл үүлэгчдээсээ татгалзаж, хуралдаан даргалагчийн зөвшөөрөлгүй танхимыг орхин гарсан.
Мөн шүүх хуралдааныг санаатайгаар тасалдуулж, цааш үргэлжлүүлэх боломжгүй болгосон гэсэн үндэслэлээр хоригдсон юм. Харин 14 хоног баривчлагдсан дээрх хоёр өмгөөлөгчийн хувьд бусдаасаа урьтаж, шүүх танхимыг орхин гарсан нь ийнхүү хоригдох үндэслэл болсон хэмээн шүүх бүрэлдэхүүн үзсэн. Т.Мөнхдэлгэрийн хувьд Г.Ганбаатарын өмгөөлөгч өөр ажиллаад арав гаруйхан хоносон бөгөөд дөнгөж хэрэгтэй танилцаж эхлээд байхдаа ийнхүү хоригдсон билээ.
Б.Чимэг