"Киви" хамтлаг шинэ цомог гаргана

"Киви" хамтлагийнхан шинэ цомог гаргахаар бэлтгэл ажилдаа оржээ. Ирэх зун худалдаанд гаргахаар төлөвлөөд байгаа шинэ цомог нь таван дуутай бөгөөд одоогоор эхний гурвыг нь дуусгаж дөрөв дэхь дуун дээрээ ажиллаж байгаа гэнэ. Шинэ цомогтоо нэр өгч амжаагүй байгаа аж. Дашрамд дуулгахад, Киви ирэх сарын 31-нд Малайзын нийслэл Куала Лампурт болох Монголын залуу дизайнер Г.Золцэцэгийн "Каtya.Zol" шинэ брэндийн нээлтийн ёслолд уран бүтээлээ хүргэхээр болсон байна.