Apple" компанийн хөрөнгийн зах зээл дэх гол өрсөлдөгч нь "Forbes"
сэтгүүлээс зарласан дэлхийн хамгийн том компани болох "Exxon Mobil"
билээ. Тус компани газрын тос, хийн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагааг
явуулдаг бөгөөд дэлхийн зах зээл дэх хамгийн үнэ цэнэтэй компанийн зүй
ёсоор нэрлэгдэж байна.

Лхагва гарагийн байдлаар нэг хувьцаанд ногдох нэгж үнэлгээ 49.72 ам.доллараар өссөн нь "Apple" компаниас хувьцаа санал болгох хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт юм. "Apple" компанийн хөрөнгийн зах зээл дэх үнэлгээ 50 тэрбум ам.доллараас эхэлж байсан бол одоо 570 тэрбум ам.доллар хүртэл үнэлэгддэг. Тус компанийн араас "Google", "Microsoft", "Hewlett-Packard буюу HP", "Dell", "Yahoo" зэрэг мэдээллийн технологийн “мундагууд” жагсчээ.
Мундагийг тэргүүлж буй бүүр мундаг "Apple" компанийнхаа 51 хувийг хувьцаа хэлбэрээр арилжаалж байгаа юм. Одоо "Apple" компанийн хөрөнгийн зах зээл дэх гол өрсөлдөгч нь "Forbes" сэтгүүлээс зарласан дэлхийн хамгийн том компани болох "Exxon Mobil" билээ. Тус компани газрын тос, хийн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагааг явуулдаг бөгөөд дэлхийн зах зээл дэх хамгийн үнэ цэнэтэй компанийн зүй ёсоор нэрлэгдэж байна.
Г.Мөнхтуяа 24tsag.mn