Нийслэлийн сувилагчдын дунд ажил мэргэжлийн уралдааныг “Эмнэлгийн
тусламжийн чанарын жилд сувилагчдын оролцоо” уриан дор Баянзүрх дүүргийн
Нэгдсэн эмнэлгийн хурлын танхимд өнөөдөр, маргааш зохион байгуулж
байна.

Нийслэлийн сувилагчдын дунд ажил мэргэжлийн уралдааныг “Эмнэлгийн тусламжийн чанарын жилд сувилагчдын оролцоо” уриан дор Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хурлын танхимд өнөөдөр, маргааш зохион байгуулж байна. Сувилагчдын ажил мэргэжлийн уралдаанд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харъяа 14 байгууллага оролцоно. Тэмцээний ач холбогдол нь сувилагчдын мэдлэг, чадвар, хандлагыг сайжруулах, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, шинээр нэвтэрч буй дэвшилтэт технологитой танилцах, харилцан туршлага солилцоход орших аж.