

Монгол улс жил бүрийн тавдугаар сарын сүүлийн, аравдугаар сарын эхний 10 хоногийг Дархлаажуулалтын Үндэсний 10 хоног болгон тэмдэглэдэг уламжлалтай ба энэхүү арга хэмжээг дэмжин оролцож айна. Энэ жилийн 5-р сарын Дархлаажуулалтын 10 хоногийн хүрээнд Монгол улсын Өмнөговь, Сэлэнгэ аймагт болон Улаанбаатар хотын Багануур, Сонгинохайрхан дүүргүүдэд хэрэгжүүлж байгаа хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакцинжуулалтын 2 дахь тунг тарих, мөн товлолоос хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулах, дархлаажуулалтын талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгаа зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар тус тус төлөвлөөд байгаа юм.
Номхон Далайн Баруун Бүсд 2-3 сая хүн эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэх, улмаар зарим тохиолдолд хүний амь насанд аюул учруулж болохуйц вакцинаар сэргийлж болох өвчнөөр өвчилж байна гэсэн тооцоо байдаг. Дэлхийн Дархлаажуулалтын долоо хоногийн нээлтийн арга хэмжээний үеэр ДЭМБ-ын НДББ-ийн захирал Доктор Шин Ёнг Сү “НДББ-ийн гишүүн орнуудын хүрээнд халдварт саа өвчин, уллан бурхан өвчний тархалтыг бууруулсан, гепатитын В вирүсийн тархалтыг амжилттай хянасан зэрэг амжилтуудын үр дүнд жилд 75 000 гаруй хүний амь насыг аварч байна. Гэсэн хэдий ч хүүхдийг дархлаажуулах нь хэзээ ч дуусахгүй, зогсоож болохгүй ажил юм. Бид НДББ-ийн 37 улсад шинээр мэндэлж буй мянга мянган хүүхдийг эрүүл мэнд өсч бойжих орчныг бүрдүүлэх үүрэгтэй” хэмээн онцлон дурдлаа.