
“Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр”-ийн хүрээнд зохион
байгуулж байгаа “Иргэдийн оролцоо” хоёр сарын аяныг Сүхбаатар дүүргийн
цагдаагийн хэлтсээс гуравдугаар сарын 21-ний өдөр Хөгжим бүжгийн
коллежийн оюутан сурагчдын
дунд

“Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр”-ийн хүрээнд зохион
байгуулж байгаа “Иргэдийн оролцоо” хоёр сарын аяныг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс гуравдугаар сарын 21-ний өдөр Хөгжим бүжгийн коллежийн оюутан сурагчдын
дунд “Хууль сурталчлах өдөрлөг”-ийг зохион явуулсан байна. Монгол улсын засгийн газраас баталсан дээрх хөтөлбөрийг сурталчлах, “Сахилга дэг журам, ажлын хариуцлагыг өндөржүүлэх” 13 дугаар албан даалгавар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн 59 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэдэд нээлттэй үйлчлэх үйлчилгээг боловсронгуй болгохоор ажиллаж байгаа юм.
Хөдөө орон нутагт ч уг аян өрнөж байгаа. Тухайлбал, Сүхбаатар аймаг "Иргэдийн оролцоо" аяны хүрээнд насанд хүрээгүй хүмүүсийн үйлдсэн гэмт хэргийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хулгай хар мөртэй” 14 хоногийн арга хэмжээг хүүхдийн төлөө хэлтэс, Сумын ИТХ-тай хамтран зохион явууллаа. Мөн хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх яриа таниулгыг ЕБС болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 1500 гаруй сурагчдад хийсэн байна.