Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 83 удаагийн ой хээрийн түймэр
гарсан бөгөөд үүлэнд зориудаар нөлөөлсний үр дүнд түймрүүд бүрэн
унтарч, нэг түймэр цурманд байгаа аж. Тодруулбал, Хэнтий аймгийн
Норовлин сумын “Буурлын овоо”-д гарсан хээрийн түймрийг энэ сарын 24-ний
21.00 цагт цурманд оруулсан бөгөөд нийт 154 хүн, 11 автомашин, нэг
трактор, гурван мотоцикль, 11 морьтойгоор бүрэн унтраахаар ажиллаж
байна. Харин Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Цэцэрлэг сум, Төв
аймгийн Батсүмбэр сум, Дорнод аймгийн Чойбалсан сумдад гарсан ой,
хээрийн түймэр бүрэн унтраад байна.

Ой, хээрийн түймрийг зогсоож, эд хөрөнгө, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс БОАЖЯ, ОБЕГ, ЦУОШГ хамтран үүлэнд зориудаар нөлөөлөн нойтон цас, бороо оруулсан аж. Энэ ажлын үр дүнд зарим газарт долоон мм хур тунадас унасан байна. Ард иргэд, нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага, сум дундын ойн ангийн удирдлагуудад ой хээрийн түймрээс сэрэмжлүүлэх уриалгыг Ойн газраас олон нийтэд хүргэжээ.