зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАХН-ын хөөс буулаа

2012-4-26
0
ЖИРГЭХ
  “Пивоны хөөс үрчлээ арилгадаг” гэсэн яриа байдаг. Эзгүй тэнүүчлэх эл үгсийн цаана хэн хаана туршаад ямар үр дүн гаргасан нь тодорхойгүй.
 mahn-middle  “Пивоны хөөс үрчлээ арилгадаг” гэсэн яриа байдаг. Эзгүй тэнүүчлэх эл үгсийн цаана хэн хаана туршаад ямар үр дүн гаргасан нь тодорхойгүй. Эзэн биегүй энэ үгсийг өнөөх пиво үйлдвэрлэгчид гүйлгээгээ нэмэгдүүлэх гэсэндээ зохион зориудаар олны дунд тараасан гэх юм билээ. Гэхдээ үүнд нь итгээд пивоны хөөс нүүрэндээ түрхээд сууж байдаг авхай нар ч байдаг л гэсэн. Ингэхээр энэ үнэхээр шилдэгт тооцогдож болох пиар байгаа биз.

   Яг үүн шиг Монголын улс төрийг хөөсрүүлж, өөрсөддөө ашигтай пиарыг хийгээд авдаг явдал сүүлийн үед их мода болоод байгаа. Хамгийн сүүлд л гэхэд гуравдугаар Ерөнхийлөгч Н.Энхбаяр улс төрийг жинхэнэ утгаар нь сагтал хөөсрүүлэв. Түүнийг авлигын хэргээр барьсан нь улс төрийн хөөсийг дээд оргилдоо хүртэл дэвэргэлээ.
Манайхан л болсон хойно “Ялж яваад нь нэг ямаа, ялагдаж яваад нь хоёр ямаа” гэдэг шиг Н.Энхбаярыг яг ямар хэрэг хийгээд баригдчихав гэдгийг ухаж ойлгохын оронд “Хөөрхий Энхбаяр, Ерөнхийлөгч байсан хүнээ ч арай ингэж болохгүй ээ. Ерөөсөө хятадуудаас л их идэв гэж” гэж ирээд л баахан хөөсөрцгөөлөө.
    Хэрэг хийсэн эсэх, идсэн уусан үгүйг тоохгүй ингэж хөөсрөх нь мэдээж Н.Энхбаяр болон түүний хамсаатнуудад ашигтай. Иймээс ч Д.Удвал, М.Энхсайханаас эхлээд түүний багийнхан хөөсийг дэвэргэн хөөрүүлэх тал дээр мэргэжлийн өндөр түвшинд ажиллав. Д.Удвал “Дарга баригдсанаас хойш манай намд хүмүүс хэдэн зуугаараа элсэж байна. Ерөөсөө хүмүүсээ даргыг маань тэнд үгүй хийчих вий, бүгдээрээ очиж жагсъя. Олны хүчээр л даргыгаа аврах юм байна. Энэ улс оронд гэрэл гэгээ гаргах ганц хүнээ бид алдлаа шүү” гэж ирээд л баахан хүний цөсийг хөөргөв.
Эхэндээ Д.Удвалын үгсийг олон нийт сонсож байснаа залхах тийшээ хандаад эхлэнгүүт Н.Энхбаярын эхнэр О.Цолмон хэвлэлд ярилцлага өгөн хэсэг олны анхаарлыг татсан. Ингээд мөн л улиг болох тийшээ  хандаад эхлэмэгц хүү Э.Батшугар нь сэтгэлээ нээсэн ярилцлага өгч анхаарлыг өөрсөд рүүгээ хандуулж дөнгөсөн. Энэ бол давалгаалсан их олны анхаарлыг барьж байх, тогтоох нарийн тактиктай ажиллагаа байлаа. Хэдий чинээ олны анхаарал хийсвэр байдлаар тэр зүгт хандана төдий хэрээрээ Н.Энхбаярт ашигтайгаар тусах учиртай. Хийсвэр хөөрөл нь Н.Энхбаярын шалгагдаж байгаа хэргийн нарийн ширийнийг огт авч хэлэлцэхгүй, зүгээр л төрийн өндөр дээд албан тушаалуудад дараалан суусан, бурханчлан тахиж ирсэн төрийн тэргүүнээ гэх хөөрсөн олны өрөвдсөн сэтгэлийн илэрхийлэл байх учраас хөөсрүүлэгчдэд ихээхэн ашигтай. Харин асуудлыг сэтгэлийн хөөрлөөр биш албаны хүмүүсийн яриаг нухацтайхан сонсвол л байдал өөр тийшээ эргэчих гээд байсан хэрэг л дээ.     
    Үүний хажуугаар МАХН, МҮАН, БНН зэрэг таван намын нэгдэл холбоогоо хэн даргалах вэ гэх асуулт эдний дотоодод түймэр асаасан юм. М.Энхсайхан, Б.Жаргалсайхан, Ц.Цолмон нарын хажуугаар О.Цолмон хатагтай үе залгамжлуулах зорилгоор хүү Э.Батшугарыгаа ч зүтгүүлээд үзсэн. Өөрөөр хэлбэл, олныг сэтгэл зүйгээр нь байлдан дагуулж нийгмийг хөөсрүүлчихээд, дотооддоо даргын суудлыг түр баригчийн төлөө тэмцэлдсэн гэсэн үг. Бүр их эцэг Н.Энхбаяр нь эргэж ирэхгүй мэт аашилж авирлацгаасан ч гэх яриа ч улстөрчдийн дунд явж байна билээ. Ямартай ч даргын сэнтийг түр эзэмших квотын маргаан нь тэднийг хэдэн хэсэгт хувааж орхисон гэнэ. Нийгмийн хөөсрөлт ч энэхүү хуваагдлаас болоод шалчийж унан урсан алга болжээ. Өнөөх жагсаж цуглана гээд байсан хүмүүс ч алга болж. Гандан бууршгүй эгнэгт хамт гээд байсан М.Энхсайхан, Б.Жаргалсайхан ч алга болж гэнэ. Бүр Н.Энхбаярын захидлыг захын хорооллоор тараах хүн олдохгүй байгаа тул хүн хөлслөн тараалгах дээрээ тулсан ажээ. Агуу их удирдагчаа бариулчихаад гаргаж авахын төлөө юу ч хийхээс буцахгүй байсан өнөөх хурсан олон хаачив аа. Хөөрлийн хөөсрөлт гэдэг ийм л алга урвуулахын дайнд будаа болдог хэврэгхэн эд ажээ.          
    Хөөсөрсөн бүхэн шалчийж МАХН хавиар Д.Удвал, Л.Цог хоёроос өөр хүнгүй болоод байгаа юм байх. Хөөс чинь хөөс учраас хэзээ нэгэн цагт шалчийн урсах нь тодорхой байсан л даа. Гэхдээ Н.Энхбаярын баривчилгаагаар оргилсон хөөс арай л түргэн шалчийчихлаа. Үндэсний хэмжээний улстөрчийн босгосон хөөс иймхэн хугацаанд шалчийчих байсан гэж үү.  


0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • doodh nuhur zow bichej surchaad comment vldeeeech (180.149.67.68)
    hahaha
    2012 оны 04 сарын 26 | Хариулах
  • ZOCHIN (202.55.182.82)
    HUUS BOLOOD L ZANHARNA SHUU DEE.ENHBEYARIIN ENE SHOU TUGSGUL BOLOH TASG NI IRLEE.EMEE,UVUU NARIIG ASHIGLAH JAAHAN SURJIGNESEN NUGUU HED NI ZALHAA BLGUI.
    2012 оны 04 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Намрын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна
    7 мин
  • ТАНИЛЦ: ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөлд медаль хүртсэн тамчирид
    36 мин
  • А.Амартүвшин: Иргэд “Хотула” аппликейшнийг гар утсандаа суулгаснаар виртуал карт үүсэж, нүүрсээ авна
    50 мин
  • Р.Даваадорж: Дунд хугацаанд тогтвортой өсөлтийг хадгалах зорилгоор мөнгөний бодлогын хүүг зөөлрүүлэх боломжгүй гэж Мөнгөний бодлогын хорооны гишүүд үзсэн
    1 цаг 1 мин
  • Б.Жавхлан: Төсвөө хэрхэн зөв зарцуулахыг салбарын сайдын ухаан, сэтгэл хоёр л шийднэ
    1 цаг 9 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    1 цаг 20 мин
  • БНСУ-ын Жэжү мужийн зочид төлөөлөгчид Говийн их ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 222 жилийн ойн фестивальд оролцоно
    1 цаг 25 мин
  • Н.Учрал: Бид чиг үүргийн давхардлыг арилгах гэж 2.2 их наяд төгрөгийн хэмнэлтийн тодотгол хийсэн
    1 цаг 54 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    2 цаг 38 мин
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #5: ЭГЭЛ БОР ХҮҮГИЙН ЭГЭЛГҮЙ ЭГО
    2 цаг 58 мин
  • Б.Баярбаатар: Квот авсан байгууллагууд хаа сайгүй байна
    3 цаг 0 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13485 болжээ
    3 цаг 17 мин
  • D-LAB цахим бүртгэл, мэдээллийн системийг нэвтрүүллээ
    3 цаг 52 мин
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
    3 цаг 55 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
    4 цаг 35 мин
  • Ч.Төгсдэлгэр: Хотын төвийн барилгыг дахин төлөвлөхдөө архитектурын анхны шийдлийг алдагдуулахгүй
    4 цаг 40 мин
  • Монголын технологийн 7 хоног эхэллээ
    4 цаг 53 мин
  • Голомт банк 21 дэх жилдээ шилдэг 100 оюутанд тэтгэлэг  олгоно
    4 цаг 55 мин
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан маргааш болно
    5 цаг 1 мин
  • Гурван өдрийн турш үргэлжлэх "Номын баяр" эхэллээ
    5 цаг 6 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Эмгэнэл
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #4: ДУУДЛАГА
  • П.Наранбаяр: Сургуулийн барилгын ажил одоог хүртэл дуусаагүйн улмаас хүүхдүүд хохирч байна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцоно
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #5: ЭГЭЛ БОР ХҮҮГИЙН ЭГЭЛГҮЙ ЭГО
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
24 баримт
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК