
Иран улсын парламентын Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын
хорооны дарга Алейдин Боружерди "АНУ-ын тагнуулын онгоцны нууц кодыг
тайлсан" гэж мэдэгдлээ. Гэхдээ одоогоор уг кодны агуулга мэдээллийг
тайлж чадаагүй байгаа гэнэ. Тэд кодыг удахгүй тайлна гэдэгтээ

Иран улсын парламентын Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны дарга Алейдин Боружерди "АНУ-ын тагнуулын онгоцны нууц кодыг тайлсан" гэж мэдэгдлээ. Гэхдээ одоогоор уг кодны агуулга мэдээллийг тайлж чадаагүй байгаа гэнэ. Тэд кодыг удахгүй тайлна гэдэгтээ итгэлтэй байгаа бөгөөд иранчуудын цахим ертөнц хэр сайн хөгжиж, дэвшсэнийг батлан харуулах болно гэлээ. Өнгөрсөн оны 12 дугаар сарын эхээр Иран улс энэ нисгэгчгүй онгоцыг олзолсон юм. Тэд онгоцны системийг хакердаж барьж авчээ.
Онгоцтой холбогдуулан АНУ-ын Пентагоноос ямар нэг мэдэгдэл гаргаагүй байгаа юм.