
Энэ жилийн сонгууль явуулах талаар зарим тоон мэдээллийг ил
болголоо. Тухайлбал, сонгуульд шаардлагатай нийт төсөв 16.8 тэрбум
болсон байна. Зургадугаар сарын сүүлээр болох сонгуульд 1 834 461 иргэн
санал өгөх эрхтэй бөгөөд 26 тойрогт санал хураалт явуулна. Эдгээрт 340
салбар хороо, 1950 хэсгийн хороо байх бөгөөд нийтдээ 10 мянга орчим хүн
салбаруудад ажиллах тооцоо гарчээ. Энэ бүхнийг УИХ-ын гишүүн З.Энхболд
хэтэрхий үрэлгэн хэмээн шүүмжилж байгаа юм.

Энэ жилийн сонгууль явуулах талаар зарим тоон мэдээллийг ил болголоо. Тухайлбал, сонгуульд шаардлагатай нийт төсөв 16.8 тэрбум болсон байна. Зургадугаар сарын сүүлээр болох сонгуульд 1 834 461 иргэн санал өгөх эрхтэй бөгөөд 26 тойрогт санал хураалт явуулна. Эдгээрт 340 салбар хороо, 1950 хэсгийн хороо байх бөгөөд нийтдээ 10 мянга орчим хүн салбаруудад ажиллах тооцоо гарчээ. Энэ бүхнийг УИХ-ын гишүүн З.Энхболд хэтэрхий үрэлгэн хэмээн шүүмжилж байгаа юм. Түүний хувьд 2500 хэсгийн хороотой байвал нийт зардал 10 тэрбум төгрөгт багтана гэсэн тооцоо гаргаж байсан. Харин өнөөдөр 6.8 тэрбум төгрөгөөр нэмчихсэн байгааг эрхэм гишүүн шүүмжлэв.
Дашрамд дуулгахад гадаад оронд байгаа санал өгөх эрхтэй монголчуудын саналыг авах ажилд 300 сая төгрөг төсөвлөсөн байна.