МАХН-ын дарга Н.Энхбаярыг Төв аймгийн урьдчилан хорих төвөөс гаргана гэсэн мэдээлэл өнөөдөр цацагдсан.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг Төв аймгийн урьдчилан хорих төвөөс гаргана гэсэн мэдээлэл өнөөдөр цацагдсан. МАХН-ын зарим гишүүд ч Н.Энхбаярыг тосч авахаар Төв аймаг руу явсан. Гэсэн ч АТГ-аас мэдээлж байгаагаар түүнийг Нийслэлийн прокурорын газраасс яллагдагчаар татах шийдвэр гаргасан тухай хэлж байгаа юм. ШШГЕГ яг одоо энэ талаар мэдээлэл хийж байна. Тус газрын шийдвэр, тайлбарыг удахгүй хүргэх болно.