Мэргэжлийн хяналтын газрын улсын үнэмлэх, тэмдэг, улсын байцаагчийн
дүгнэлт, албан шаардлага, акт, шийтгэвэр, торгуулийн хэвлэмэл хуудасны
шинэ загварыг баталсан байна. Үнэмлэхийн нууцлал аюулгүй байдал, өнгө,
загварыг сайжруулж байгаагаас гадна мэргэжлийн хяналтын улсын
байцаагчийн үнэмлэхийг хууль бусаар ашиглах явдлыг таслан зогсоох
зорилгоор шинэ үнэмлэхийг үйлдвэрлэж байгаа аж

Мэргэжлийн хяналтын газрын улсын үнэмлэх, тэмдэг, улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлага, акт, шийтгэвэр, торгуулийн хэвлэмэл хуудасны шинэ загварыг баталсан байна. Үнэмлэхийн нууцлал аюулгүй байдал, өнгө, загварыг сайжруулж байгаагаас гадна мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн үнэмлэхийг хууль бусаар ашиглах явдлыг таслан зогсоох зорилгоор шинэ үнэмлэхийг үйлдвэрлэж байгаа аж. Улсын байцаагчийн шинэ үнэмлэх нь босоо хэлбэртэй байх ба улсын ерөнхий байцаагч, салбарын ерөнхий байцаагчийн үнэмлэх улаан өнгөтэй. Харин бүсийн улсын ахлах байцаагч, улсын ахлах байцаагчийн үнэмлэх хөх өнгийн, улсын байцаагчийн үнэмлэх ногоон өнгөтэй байхаар тогтоожээ. Мөн хуулиар эрх олгосон байгууллагын улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн үнэмлэх саарал өнгийн хавтастай байх аж.