УИХ-ын нэгдсэн чуулганаар сонгуулийн санал тоолох машины асуудлыг
хэлэлцэж байна. Өмнө нь Солонгосын “New image cast” компаний машиныг
сонгосон ч шаардлагага хангахгүй гэж АНУ-ын компанийг сонгосон.

УИХ-ын нэгдсэн чуулганаар сонгуулийн санал тоолох машины асуудлыг хэлэлцэж байна. Өмнө нь Солонгосын “New image cast” компаний машиныг сонгосон ч шаардлагага хангахгүй гэж АНУ-ын компанийг сонгосон. Тиймээс УИХ-ын тогтоолоос “New image cast компаний нэрийг хасах шаардлага гараад байгаа юм. УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Иргэний цахим үнэмлэх баталгаагүй болоод явчихлаа. Үүн шиг цаг нь ирэхээр нөгөө санал тоолох машин чинь болохоо байсан гэх юм биш биз? Тиймээс баталгаа шаардаж байна. Болохгүй бүтэхгүй зүйл байвал шийдэх хугацаа байна. Цаг нь тулахаар болохгүй, бүтэхгүй гэсэн хариулт авмааргүй байна” гэв. Харин СЕХ-ны дарга Н.Лувсанжав “УИХ-аас АНУ-ын компанийг технологийн хувьд зөвшөөрсөн. Гэхдээ 100 хувь баталгаа өгч чадахгүй” гэж хариулсныг зарим гишүүд шүүмжлэв. УИХ-ын гишүүн Д.Ганбямба “Цаад байгууллага нь баталгаа гаргасан юм бол баталгаатай гэсэн үг биш үү? Тэгэхэд мэдэхгүй гэж сууж байгаа нь ойлгомжгүй байна” гэж байлаа.
Мөн УИХ-ын гишүүн Д.Энхбат санал тоолох машиныг найдваргүй гэж үзэх гурван шалтгаан байгаа гэв. Тэрбээр "Энэ машин нь санал худалдаж авах үйл ажиллагааг 100 хувь нээлттэй болгосон. Саналын хуудсын бусад газар тэмдэглэвэл машин хүчинтэйд тооцож байгаа. Тиймээс ямар санал өгснийг тэмдэглэгээгээр нь шалгах боломжтой. Мөн цаасан дээр байгаа саналыг файлтай нь харьцуулах тухай хуулинд заагаагүй. АНУ-ын компанид 100 хувь итгэж байвал болно. Гэхдээ өөрсдөө шалгая гэвэл тийм эрх бидэнд байхгүй. Программ хангажмийг зөвхөн Тагнуулийн ерөнхий газар шалгана гэж тохирсон. Манайх шалгалаа ч энийг шалгах потенциал байхгүй" гэв.