Иргэний цахим үнэмлэх 5 сарын 7-оос хэвлэгдэх магадлалтай байна

Иргэний цахим үнэмлэх 4 сарын 6-аас хэвлэгдэж эхлэх байсан ч СЕХ-ны сонгосон иргэний цахим үнэмлэхийг унших уншигчаас болж хойшлогджээ. Учир нь АНУ-ын Data card компани өөрийн хийсэн программыг дахин өөрчилж, СЕХ-ны сонгосон стандарт бус энгийн хэрэглээнд уншдаг уншигчид нийцүүлэхээр өөрчлөх болж, энэ тухайгаа Азийн бүсийн захирал нь өнгөрсөн тав дахь өдөр Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга н.Баясгалан, ИБМУТ-ын дарга Л.Амарсанаа, СЕХ-ны албаны дарга Баяндүүрэн, Бодь электроникс компаний төлөөлөгч н.Дүгэрсүрэн нарын хүмүүстэй ажлын уулзалт хийн тохиролцжээ. 4 сарын 30-нд Data card компаний программистууд манай оронд ирж СЕХ-нд зориулсан уншигчид өөрчилсөн программын машинаа ажиллуулахад бэлэн болгон 5 сарын 3-нд ИБМУТ туршилтаар хэвлэж эхлэх аж. Үүний дараа 5 сарын 7-оос үйлдвэрлэж эхлэх юм. Тус машин нь 3 секундэд нэг үнэмлэх хэвлэн гаргах чадалтай ажээ.