
Хөдөө орон нутгуудаар өнөөдөр зүүн зүгийн нутгаар үүлэрхэг, зарим газраар нойтон цас орж, салхи баруун хойноос секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна.
Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зөөлөн шороон шуурга шуурна.
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.
Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэн