
"Зулу" хэмээх ирвэсний арьсан үндэсний хувцасаар оёсон ерөнхийлөгч хуримын ёслолын үеэрээ их л сэтгэл хөөрсөн шинжтэй бүжиглэж байснаа бүдрээд уначихав. Ерөнхийлөгч Ж.Зумаг ард түмэн нь Зулу овгийн хүү хэмээн хүндэтгэдэг бөгөөд хуриманд уригдсан зочдыг өрнөдийн маягаар хүлээн авчээ.
Түүний эхнэр ёслолын даашинзаар оёсон байлаа. ӨАӨБНУ-ын ерөнхийлөгч 6 дахь хуримандаа 64 сая ранд зарцуулжээ. /Ранд гэдэг нь Өмнөд Африкийн мөнгөн тэмдэгт нэг ранд ойролцоогоор 170 төгрөгтэй тэнцэнэ/.
Тэрээр одоо зургаан давхар харштай бөгөөд давхар болгонд нэг нэг эхнэр нь амьдарч байна. Тус улсад олон эхнэртэй байх ёс анхны ерөнхийлөгч Зумагаас эхлэлтэй.
Анхны тэргүүн хатагтай энгийн нэгэн тэрээр уйдсан уу яасан ийм ёсон тогтоожээ. Одоогийн ерөнхийлөгч Ж.Зума албан ёсны айлчлал, аяллаар эхнэрүүдээ ээлжлэн авдаг бичигдээгүй гэмээр хууль тогтоосон гээд бод доо. Гэр бүлийн сонирхолтой зохион байгуулалт байгаа биз. 24tsag.mn-ээс түүний болон эхнэрүүдийн зургийг нийтэлж байна. ӨАБНУ-ын ерөнхийлөгчийн хуримын ёслол дээрээ бүдэрч унаж буй хөгжилтэй бичлэгийг манай сайтын видео хэсгээс үзнэ үү.


