Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.

Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Энэ долоо хоногт МАН, АН-ын бүлгийн гишүүд нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ынхтай хамт явуулах боломжтой гэж санал нэгдсэн юм. Тиймээс 09.30 цагт эхлэх Төрийн байгуулалтын байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцээд чуулганд санал, дүгнэлтээ оруулах юм. Мөн чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны дараа дахин дээрх байнгын хороо хуралдаж, чуулганд санал дүгнэлтээ хүргүүлнэ.