Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг сайдын суудлаас огцруулах
ёстой гэж үзэн нэр бүхий есөн гишүүн УИХ-д шаардах бичиг хүргүүлсэн.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг сайдын суудлаас огцруулах ёстой гэж үзэн нэр бүхий есөн гишүүн УИХ-д шаардах бичиг хүргүүлсэн. Энэ дагуу өнөөдөр 15 цагаас Хууль зүйн байнгын хороо хуралдах юм байна. Үүний дараа УИХ-ын нэгдсэн чуулганаар Ц.Нямдорж сайдыг огцруулах эсэхийг гишүүд хэлэлцэх юм. Өмнө нь Ц.Нямдорж сайд УИХ-ын дарга байхдаа сайн дураараа албан тушаалаасаа огцорч байсан. Харин энэ удаад өөрийгөө буруугүй гэж үзэж байгаа тул хууль зөрчсөн гэж батлагдвал ажлаа өгөхөд бэлэн хэмээн мэдэгдсэн. АН-ын гишүүдээс гадна МАН-ын найман гишүүн түүний эсрэг саналтай байгаа тул Хууль зүйн сайдын суудалдаа үлдэх эсэх нь тун эгзэгтэй байгаа юм.