Ой, хээрийн бүсэд зорчин явагчдын болгоомжгүй, санамсаргүй үйлдлээс шалтгаалан ой, хээрийн түймэр урьд жилүүдээс харьцангуй богино хугацаанд олон гарсан байна. Иймээс байгаль орчин аялал жуулчлалын яам, онцгой байдлын ерөнхий газар хамтран үүлэнд зориудаар нөлөөлөн нойтон цас, бороо оруулсан аж. Энэ ажлын үр дүнд зарим газарт долоон мм хур тунадас унасан байна.

Ой, хээрийн бүсэд зорчин явагчдын болгоомжгүй, санамсаргүй үйлдлээс шалтгаалан ой, хээрийн түймэр урьд жилүүдээс харьцангуй богино хугацаанд олон гарсан байна. Иймээс байгаль орчин аялал жуулчлалын яам, онцгой байдлын ерөнхий газар хамтран үүлэнд зориудаар нөлөөлөн нойтон цас, бороо оруулсан аж. Энэ ажлын үр дүнд зарим газарт долоон мм хур тунадас унасан байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 83 удаагийн ой хээрийн түймэр гарсан бөгөөд үүлэнд зориудаар нөлөөлсний үр дүнд түймэр бүрэн унтарч, нэг түймэр цурманд байгаа аж. Харин Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Цэцэрлэг сум, Төв аймгийн Батсүмбэр сум, Дорнод аймгийн Чойбалсан сумдад гарсан ой, хээрийн түймэр бүрэн унтарчээ.