АТГ-аас МАХН-ын дарга Н.Энхбаярыг яллагдагчаар татах болсноо Нийслэлийн прокурорын газарт мэдэгдснээр өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхээс түүнийг үргэлжлүүлэн хоёр сар хорих шийдвэрийг гаргасан.

АТГ-аас МАХН-ын дарга Н.Энхбаярыг яллагдагчаар татах болсноо Нийслэлийн прокурорын газарт мэдэгдснээр өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхээс түүнийг үргэлжлүүлэн хоёр сар хорих шийдвэрийг гаргасан. Харин уг шийдвэрийг Н.Энхбаярыг өмгөөлөгч О.Баасанхүү эсэргүүцэж, Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргахаар болжээ. Тэрээр “Энэ бол хууль бус үйлдэл. Ямар үндэслэлээр хорих гэж байгаагаа шүүхийнхэн нарийвчлан тайлбарлаж чадахгүй байна. Тэгэхээр үүнийг улстөрийн өрсөлдөгчөө ямар ч хамаагүй аргаар яллах гэсэн увайгүй үйлдэл гэдэг нь харж байна” гэжээ.
Б.Чимэг