
Энэ сарын 25-нд тус мөрөнд нефть асгарсныг орон нутгийн Онцгой байдлын газрын төлөөлөгч олж илрүүлжээ. Одоогоор нарийвчилсан шалгалт явагдаж байна. Их хэмжээний нефть асгарсны улмаас тэндхийн оршин суугдын эрүүл мэнд болон байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болох юм.
"Ангар" мөрөнд асгарсан нефть ойролцоох Черемховын районы усан хангамжинд хамгийн түрүүнд нөлөөлнө гэж мэргэжилтнүүд мэдэгдэж байна. Энэхүү усан хангамжаас Черехов, Свирск болон ойролцоох зарим тосгоны 78 мянга гаруй оршин суугчид цэвэр усаар хангагддаг. Аюултай нөхцөл байдал үүсэхээс өмнө Ангар мөрний уснаас нефть цэвэрлэх ажил хийгдэж байна.