
Ашигт малтмалын газрын шинэ даргаар Г.Алтансүхийг нэр дэвшүүлэхээр
болсон байна. Тэрбээр одоо Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж
байгаа юм. Мөн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг
түр орлон хашиж байна.

Ашигт малтмалын газрын шинэ даргаар Г.Алтансүхийг нэр дэвшүүлэхээр болсон байна. Тэрбээр одоо Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байгаа юм. Мөн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг түр орлон хашиж байна. Төрийн албаны зөвлөлийн хурлаар 2012 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр сонгон шалгаруулалт явуулж, Г.Алтансүхийг АМГ-ын шинэ даргад дэвшүүлжээ. Одоо түүний нэрийг Ерөнхий сайдад хүргүүлэх бөгөөд хэрэв зөвшөөрвөл АМГ-ыг тэргүүлэн ажиллах юм.