Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нэг хэсэг гадаадад элчин сайд болох гэж байгаа хэмээн яригдсанаас хойш ажлаа хийхээ больсон гэж эх сурвалж хэлж байна. Энэ нь ч оргүй зүйл биш бололтой, түүний ажлыг дэд сайд Н.Номтойбаяр хийж явна. Маргааш тохиох
Нийгмийн даатгалын байгууллагын 70 жилийн ойд зориулсан яамны мэндчилгээг Т.Ганди биш Н.Номтойбаяр гаргажээ. Өнөөдрийн өдөр тутмын сонингуудын эхний нүүрэнд түүний зураг байх бөгөөд яамаа төлөөлөн мэндчилгээ дэвшүүллээ.
Сайдыг эзгүй үед дэд сайд ажлыг гүйцэтгэх нь зүйн хэрэг боловч аль ч яамыг дэд сайд төлөөлөн мэндчилгээ дэвшүүлж байгаагүй. Тэгвэл энэ анхны тохиолдлыг хүмүүс хачирхан хүлээн авч байгаа аж. Н.Номтойбаяр дэд сайдыг сүүлийн үед сайдын үүрэг гүйцэтгэгч болно эсвэл сайд болно хэмээн яригдаж эхэлсэн. Энэ бүхнийг батлах бас нэгэн үйл явдал энэ байлаа.