
Японы хоёр дахь том хот Осака хотоос зуугаад км-ын зайтай байрлах “Оои” АЦС-д засгийн газрын шийдвэрээр хэд хэдэн удаагийн тест явуулан дүгнэлтээ гаргасны дараа уг станцын хоёр тогоог ажиллуулахаар шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрийг орон нутгийн захиргаа эсэргүүцэж байна.
Тавдугаар сарын эхээр ээлжит засвар үйлчилгээ хийх учраас одоогоор Японы цөмийн 54 тогооны зөвхөн нэг нь л ажиллаж байна. Фүкүшимагийн ослын дараа ажиллагааг нь зогсоосон ганц ч цөмийн тогоо дахин ашиглагдаагүй. Атомын станцуудыг дахин ашиглаж эхлэх нь тус оронд эрчим хүч дутагдалтайгаас үүдэн гарч байна.