Бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээл, саад тотгорын талаар явуулж байгаа хэлэлцүүлгээр энэ удаа зээлийг хөндөж байна. Өнөөдөр манайд малаа барьцаалсан малчдаас аваад хот, суурин газрынхан зээлээр утсаар ярьж, зээлээр телевизээ үзэн, зээлийн машинаа унаж байна гэх мэтээр биднийг зээлийн сүлжээ хэрэн бүрчээ. Зээл, тэр дундаа арилжааны зээл бизнес эрхлэхэд хамгийн хэрэгтэй зүйл байдаг.
Подвалийн түрээс сардаа 150 мянган өгчихдөг, болоод л байна. Эсгий, эсгий эдлэлийн оёдлын бүлгийн ажилтан Ц.Ягаанцэцэг:
-Манайх байрны хонгилд жижиг бизнес эрхлэдэг. Подвалийн түрээс сардаа 150 мянган өгчихдөг, болоод л байна. Бид түүхий эдээ хөдөө, орон нутагаас авах боломж нөхцөлгүй учир эндээс дундын хоршооноос авчихдаг. Оёдол үйлдвэрлэл нийслэлд зах зээл хязгаарлагдмал, хумигдмал байдаг учир гүйлгээ муу байдаг. Уг нь үйл ажиллагаагаа өргөжүүлж, төрөлжүүлж гадагш дотногүй борлуулмаар л байдаг. Даан ч эргэлтийн хөрөнгө бага, тоног төхөөрөмжгүй. Хятадын нэг жижиг төхөөрөмж авъя гэхээр зээл авах хэрэгтэй. Зээл авъя гэхээр барьцаа хөрөнгө нэхдэг. Бид гэр хороололд амьдардаг учир хашаа, байшингаа барьцаалахаас өөр юмгүй. Гэтэл үл хөдлөх хөрөнгийн бүртгэлээр орж баталгаажуулаагүй байна, эсвэл танай газар чинь удахгүй газарт орох юм байна гэх мэт шалтаг хэлээд танайх олон жил ажилласан байх ёстой, зах зээл чинь бэлэн бус байна гэх мэтээр зөндөө юм шаарддаг.
Барьцаа хөрөнгө дутагддаг, түүнээс болоод гацчихдаг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн, жижиг бизнес эрхлэгч Ж.Дэнзэн:
-Манайх банкнаас байнгын зээл авдаг. Шинээр зээл авахад барьцаа хөрөнгө шаарддаг том даваа бий. Бид авсан зээлийнхээ хэмжээг ахиулъя гэхээр банкнаас дахин барьцаа нэхэх юм уу, барьцаагаа их болгох ёстой. Түүнээс биш ер нь арилжааны банкууд зээл олгож байгаагаараа төр, засгаас илүү бидэнд дэмжлэг үзүүлж байна. Практик амьдралаас хараад байхад манайд бизнес жинхэнээр эрхэлье гээд төслөө сайн хийсэн, тухайн бизнесийг мэргэшсэн болон мэргэжлийнх нь хүмүүс хийж хөдөлье гэхээр барьцаа хөрөнгө дутагддаг, түүнээс болоод гацчихдаг. Тиймээс зарим нөхцөлд гадна, дотноос тоног төхөөрөмж, техник-технологи оруулж ирэх гэж буй хүмүүст түүгээр нь барьцаалаад зээл олгож яагаад болох уу гэж. Энэ талын эрх зүй манайд дутагдаж байна.
Зохицуулалт хэрэгтэй байна. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан Ц.Энхтуяа:
-Дүүрэг дээр ирж буй үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбоотой асуудлаас үзэж байхад манайд юуны түрүү зээлийн баталгаа хэрэгтэй нь харагддаг. Энэ талын эрх зүйн орчинг бүрдүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Зээлийн баталгааны сангийн тухай хуулийн төсөл боловсрогдоод, хэлэлцэгдэж байгаа гэдэг. УИХ-аас гарахгүй удаж байна. Энэ талын ажил буюу зээлийн баталгаа гаргах ажил уг нь “Монгол үйлдвэрлэл” төсөл, “Мерси кор” байгууллага, МҮХАҮТ дээр туршигдсан, цаашид “АДРА” олон улсын байгууллага, АХБ-ны тодорхой төсөл хөтөлбөрүүдээр үргэлжлүүлээд явж байгаа гэж сонсогддог. Эрх зүйн орчин бүрдээд зээлийн баталгааны сангийн эх үүсвэр шийдэгдчихвэл түүнийг арилжааны банкуудад байршуулаад хэрэгжүүлэх журмыг нь гаргаад зохицуулаад яваасай гэж боддог.
Бизнесийг нь “үнэлээд” зээл өгчихөж болох л юм билээ. Нарийн боовны үйлдвэрлэлийн “Бэст Ийст бейкери” ХХК-ийн төлөөлөл Б.Сэнгээ:
-Манайх 100 сая төгрөгийн зээл авснаар үйлдвэрлэл-үйл ажиллагаагаа өргөжүүлээд байна. Зээл авах гэж байгаа бизнес эрхлэгчид юунд анхаарах ёстой вэ гэвэл ер нь арилжааны банкнаас авах зээлийн хэмжээ барьцаа хөрөнгөөс шалтгаалж хязгаарлагдмал байдаг, түүгээр хэмжигддэг юм билээ. Томоохон аж ахуйнуудын хувьд үйл ажиллагаа, бизнесийг нь “үнэлээд” зээл өгчихөж болох л юм билээ, уг нь манайд. Бас зээл авах гэж буй хүмүүсийн хувьд манай монголчууд ном дүрэм, хууль ёсоороо яваад авчих юмыг заавал танил талаараа бүтээх гээд дайраад байдаг явдал бий. Энэ нь эргээд сөрөг байдал үүсгэх тал ч бас байна.
Зах дээр худалдаа эрхлэгчдийн дунд “Өдрийн зээл” гэсэн юм бий “Нарантуул” захын худалдаа эрхлэгч О.Уянга:
-Зах дээр худалдаа эрхлэгчдийн дунд “Өдрийн зээл” гэсэн юм бий. Барааны эргэлтээ нэмэгдүүлэх, баяр ёслол болох үеэр хэн хүнд мөнгөний хэрэгцээ гардаг. Нэг сая хүртэлх төгрөгийг ямар ч барьцаагүйгээр олгоод өдөр бүр, бага багаар нь эргүүлж өгдөг юм билээ. Өдрийн орлоготой болохоор эргүүлж төлөхөд нэг их түүртээд байдаггүй. Бид түүнийг нь авдаг. Яахав, хэрэгцээгээ хангачихна, тэгээд өдөрт нь нэг их анзаарагдахгүйгээр буцаагаад төлчихдөг болохоор хэрэгцээтэй л байдаг. Тэгээд ч бидэнд хэн ингэж барьцаа энэ тэргүйгээр мөнгө өгөх вэ дээ.
Энэ мэтээр жижиг, бичил бизнесийн бидэнд тэр зээл гэдэг юм чинь олдохгүй юм билээ. Аргаа барахдаа бид ломбардад хүртэл ханддаг. Одоо ломбардныхан ч тоохоо болиод байна.
Подвалийн түрээс сардаа 150 мянган өгчихдөг, болоод л байна. Эсгий, эсгий эдлэлийн оёдлын бүлгийн ажилтан Ц.Ягаанцэцэг:
-Манайх байрны хонгилд жижиг бизнес эрхлэдэг. Подвалийн түрээс сардаа 150 мянган өгчихдөг, болоод л байна. Бид түүхий эдээ хөдөө, орон нутагаас авах боломж нөхцөлгүй учир эндээс дундын хоршооноос авчихдаг. Оёдол үйлдвэрлэл нийслэлд зах зээл хязгаарлагдмал, хумигдмал байдаг учир гүйлгээ муу байдаг. Уг нь үйл ажиллагаагаа өргөжүүлж, төрөлжүүлж гадагш дотногүй борлуулмаар л байдаг. Даан ч эргэлтийн хөрөнгө бага, тоног төхөөрөмжгүй. Хятадын нэг жижиг төхөөрөмж авъя гэхээр зээл авах хэрэгтэй. Зээл авъя гэхээр барьцаа хөрөнгө нэхдэг. Бид гэр хороололд амьдардаг учир хашаа, байшингаа барьцаалахаас өөр юмгүй. Гэтэл үл хөдлөх хөрөнгийн бүртгэлээр орж баталгаажуулаагүй байна, эсвэл танай газар чинь удахгүй газарт орох юм байна гэх мэт шалтаг хэлээд танайх олон жил ажилласан байх ёстой, зах зээл чинь бэлэн бус байна гэх мэтээр зөндөө юм шаарддаг.
Барьцаа хөрөнгө дутагддаг, түүнээс болоод гацчихдаг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн, жижиг бизнес эрхлэгч Ж.Дэнзэн:
-Манайх банкнаас байнгын зээл авдаг. Шинээр зээл авахад барьцаа хөрөнгө шаарддаг том даваа бий. Бид авсан зээлийнхээ хэмжээг ахиулъя гэхээр банкнаас дахин барьцаа нэхэх юм уу, барьцаагаа их болгох ёстой. Түүнээс биш ер нь арилжааны банкууд зээл олгож байгаагаараа төр, засгаас илүү бидэнд дэмжлэг үзүүлж байна. Практик амьдралаас хараад байхад манайд бизнес жинхэнээр эрхэлье гээд төслөө сайн хийсэн, тухайн бизнесийг мэргэшсэн болон мэргэжлийнх нь хүмүүс хийж хөдөлье гэхээр барьцаа хөрөнгө дутагддаг, түүнээс болоод гацчихдаг. Тиймээс зарим нөхцөлд гадна, дотноос тоног төхөөрөмж, техник-технологи оруулж ирэх гэж буй хүмүүст түүгээр нь барьцаалаад зээл олгож яагаад болох уу гэж. Энэ талын эрх зүй манайд дутагдаж байна.
Зохицуулалт хэрэгтэй байна. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан Ц.Энхтуяа:

Бизнесийг нь “үнэлээд” зээл өгчихөж болох л юм билээ. Нарийн боовны үйлдвэрлэлийн “Бэст Ийст бейкери” ХХК-ийн төлөөлөл Б.Сэнгээ:

Зах дээр худалдаа эрхлэгчдийн дунд “Өдрийн зээл” гэсэн юм бий “Нарантуул” захын худалдаа эрхлэгч О.Уянга:

Энэ мэтээр жижиг, бичил бизнесийн бидэнд тэр зээл гэдэг юм чинь олдохгүй юм билээ. Аргаа барахдаа бид ломбардад хүртэл ханддаг. Одоо ломбардныхан ч тоохоо болиод байна.
Эх сурвалж: МҮХАҮТ
Сэтгэгдэл (31)