
Энэхүү тэргүүлэх чиглэлийн хүрээнд Монгол хүн бүр сэтгэл хангалуун амьдрах бүрэн боломжийг олгох, хүний хөгжлийг хангах нөхцөл бололцоог бүрдүүлэх, ядуурлыг бууруулж, дунд давхаргын хувийн жинг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж, орлого нэмэгдүүлэх замаар ядуурлын түвшинг бууруулна.
Хөдөлмөрийн зах зээл дэх мэргэжлийн ур чадварын эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг арилгаж, эдийн засгийн тэргүүлэх салбарт ажиллах чадвартай хүний нөөцийг бүрдүүлэхээр бодлого, үйл ажиллагааг нарийвчлан авч үзсэн байна.
Энэ тэргүүлэх чиглэл хэрэгжсэнээр Хүний хөгжлийн индекс одоо 0.62 байгааг 2016 онд 0.77, Ядуурлын түвшин 39 хувь байгааг 18 хувь, Хүн амын жилийн дундаж өсөлт 1.8 хувь байгааг 2 хувь, ажилгүйдлийн түвшин 9.9 хувь байгааг 6.4 хувь болгохоос гадна эх нялхсын эндэгдлийн түвшин буурч, орон сууцны хангамж нэмэгдэж, Ерөнхий боловсролын сургуулийн ээлжийн коэффциент буурч, интернет хэрэглэгчдийн тоо үлэмж хэмжээгээр нэмэгдэнэ.