
Энэхүү тэргүүлэх чиглэлийн хүрээнд эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, боловсруулах аж үйлдвэрлэлээ хөгжүүлэх, экспортын эх үүсвэр, өрсөлдөх чадварыг нэмэгдүүнэ. Эрчим хүч, шатахуун, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хувьд гадаадын хараат байдлаас гарч өөрийн хэрэгцээг хангахад онцгой анхаарна.
Үүний үр дүнд манай улс стратегийн шинжтэй бүтээгдэхүүний хэрэглээний хувьд гадны хараат байдлаас гарч, бусад улсын түүхий эдийн хавсарга байдалд орохгүй байх, зөвхөн уул уурхайгаас хамаарсан эдийн засгийн тогтолцооноос зайлсхийх, хүнсний бүтээгдэхүүний хангамж, чанарыг сайжруулж эрүүл хүнсээр хүн амаа хангахаар тооцоолсон байна.

Тухайлбал, зэс хайлах үйлдвэр барих, нүүрс угааж баяжуулах, коксын үйлдвэр байгуулах, газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахаар тооцож байна. Аж үйлдвэрийн салбарт өндөр технологийн үйлдвэрийг хөгжүүлэх, түүний хөгжих орчныг бүрдүүлэх болно. Мөн төрөл бүрийн кластерийг хөгжүүлэх асуудалд онцгой анхаарсан болно.