
Төмөр замын сүлжээг улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилтэй уялдуулан өргөтгөж, нийт төмөр замын сүлжээний тээх нэвтрүүлэх, дамжин өнгөрөх, тээвэр, далайд гарах гарцыг баталгаажуулахаар болжээ. Эдийн засаг нийгмийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхүйц авто замын сүлжээг өргөтгөж, тээврийн хэрэгслээр зорчих хугацаа, зардлыг бууруулна.
Өсөн нэмэгдэж буй авто тээврийн эрэлт, хэрэгцээг хангах, агаарын тээврийн үйлчилгээг өргөжүүлж, оновчтой зохицуулалт хийн агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх, мэдээллийн технологийн салбарыг дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай салбар болгох зорилтыг засгийн газраас тавьжээ.