
Олон нийтэд үнэнийг хэлэхийн тулд хэвлэл мэдээлэл хараат бус байх ёстой. Хараат бус хэвлэл мэдээлэл хөгжих улс төр, эдийн засаг, эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, хэвлэлийн эрх чөлөөний ололт, амжилтыг хамгаалахад иргэд чухал үүрэгтэй юм. Үүний зэрэгцээ интернэтийн орчинд нийгмийн сүлжээ буюу faсebook, blog, youtube, twitter-гээр дамжуулан өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, бусадтай хуваалцах, нийтлэх, түгээх асар их боломж нээгдэж байна. Дараах асуултын хүрээнд өөрсдийн санал, бодлоо солилцох боломжтой.
- Интернэт ашиглан цацаж байгаа гүтгэлэг, доромжлолын хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ? Энэ асуудлыг шийдвэрлэх ямар арга зам байна вэ?
- Хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хөгжүүлэн бэхжүүлэхэд гар утас, Интернетийн технологийн үүрэг оролцоо хэр байна гэж та үзэж байна вэ?
- Ардчилсан сонгуулийг амжилттай явуулахад цахим мэдээллийн хэрэгслийг хэрхэн үр ашигтай ашиглаж болох вэ?
- Интернэтийн орчинд бүрэлдсэн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний ололт амжилтуудыг хэрхэн дэмжин, хамгаалах вэ?