
Монгол Улсын эдийн засгийг зөвхөн уул уурхайд түшиглэсэн бус, мэдлэгт суурилсан болгон хөгжүүлэхэд шаардлагатай өндөр технологи, Европын туршлагыг нэвтрүүлэх асуудлаар чуулах юм.
Мөн гадаадад суугаа монголчуудын хуримтлуулж буй асар их оюуны нөөцийг Монгол Улсын хөгжлийн бодлого боловсруулахад татан оруулах, оролцоог хангахад маш чухал арга хэмжээ тул Монголын эдийн засгийн Форум дэмжин, ивээн тэтгэн оролцож байгаа юм.
2005 оноос хойш зохиогдсон нийт 7 удаагийн чуулга уулзалтад нийт 12 орноос давхардсан тоогоор 100 гаруй илтгэгчид Монгол орны хөгжил дэвшилтэй холбогдох сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна. Мөн чуулганы талаар гадаадад буй монгол иргэдийн өсөн нэмэгдэж буй сонирхол, эрэлт шаардлагатай уялдуулан 8 дугаар чуулганаас эхлэн Европын улс орнуудад жил бүр ээлжлэн зохион байгуулахаар болжээ.