Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд “Эрдэнэзуу” хийдийн сан хөмрөгч Ю.Баяраа, С.Энхтайван нарт холбогдох шүүх хурал эхлэх гэж байна.

Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд “Эрдэнэзуу” хийдийн сан хөмрөгч Ю.Баяраа, С.Энхтайван нарт холбогдох шүүх хурал эхлэх гэж байна. Тэд Өндөр гэгээн болон түүний шавь нарын урласан гурван ч бүтээл, түүхийн хосгүй үнэт дөрвөн бурхан, алтан шармал 17 бурханыг БНХАУ-ын иргэн Лигийн хийлгэсэн хуурамч 22 бурханаар сольсон хэрэгт буруутгаж байгаа юм. Тиймээс Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэмээншүүх аж. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол эд хөрөнгийг нь хурааж, 5-10 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх аж. Мөрдөн байцаалтын явцад тэдний учруулсан хохирол 100 сая төгрөгөөр үнэлэгдсэн байна. Хуралд даргалагч шүүгчээр М.Алдар, шүүгчээр Ч.Хосбаяр, С.Оюунчимэг, улсын яллагчаар О.Гэрэл, өмгөөлөгчөөр А.Ганбат, Н.Адъяасүрэн нар оролцохоор болжээ.
Б.Чимэг