
Шалгалтаар зөрчил гаргасан БНАСАУ, БНХАУ, ОХУ, БНФУ-ын 20 иргэнийг зохих хуулийн дагуу Монгол улсаас албадан гаргаж, нийтдээ 41.3 сая гаруй төгрөгийн торгуул ногдуулжээ.
Гадаадын иргэн суралцдаг 42 их, дээд сургуульд хяналт шалгалт хийжээ. Шалгалтын явцад суралцахаар оршин суух зөвшөөрөл авсан боловч тухайн сургуульдаа суралцдаггүй гадаадын гурван иргэнийг илрүүлж зохих арга хэмжээг авчээ.
Энэ хугацаад хилийн боомт болон орон нутаг дахь албадаас олон улсын болон дотоодын тээврийн хэрэгсэл, боомтоор зорчсон 75 мянга гаруй гадаадын иргэний бичиг баримтад шалгалт хийсэн байна. Шалгалтаар зорилгоо тодорхойлоогүй, хөрөнгийн эх үүсвэргүй 295 иргэнийг хилээр нэвтрүүлэлгүй буцаажээ.